Эко-сургууль хөтөлбөр гэдэг ньтанхимын сургалт болон сургалтын дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын оролцоонд тулгуурлаж, тэдний идэвхи санаачлагыг хөхиүлэн дэмжих замаар хүүхэд залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, тэдний зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн олон улсын хөдөлгөөн юм.
Эко сургууль хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын идэвх оролцоог дэмжин, урамшуулах замаар хүрээлэн буй орчноо хамгаалахад оролцох боломжийг бүрдүүлж өгөх зорилготой санаачилга билээ. Энэ нь анги танхимаас эхлэн сургуулийн хэмжээнд өргөжин тэлж, яваандаа орон нутгийн түвшинд өргөн хүрээний өөрчлөлтийг бий болгоход чиглэнэ.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид сургуулийнхаа бодлого, хөгжлийн хөтөлбөрт хүрээлэн буй орчны менежментийг тусгахад идэвхтэй оролцон өөрсдийн үзэл бодлоо тусгаж, амжилтад хүрч болохыг биеэр мэдэрч, улмаар сургууль хамт олны хэрэгжүүлж буй үйл ажилллагааны амжилтыг бататгасан хүрэл, мөнгөн гэрэгэ болон олон улсын нэр хүнд бүхий “Ногоон туг” өргөмжлөл хүртдэг.

Амжилтын илэрхийлэл нь ISO14001:2004 стандартад суурилсан 7 алхамт аргачлалын дагуу тухайн сургууль нь хүрээлэн буй орчны үнэлгээнд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Ингэснээр сургууль болон орон нутгийн хэмжээнд хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийг дэмжин сайжруулж улмаар хүүхэд, залуус, сургуулийн багш, удирдлага, ажилтанууд болон орон нутгийн иргэдийн амьдралд эерэгээр нөлөө үзүүлнэ.

Эко сургууль хөтөлбөрийн тухай