Хөтөлбөрийн танилцуулга
Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ) ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  1. Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт, судалгаа хийх,
  2. Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE) ийн хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх
  3. Байгаль орчны нөхөн сэргээлт, орчны тохижилтын үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах
БОМСТ нь ногоон хөгжил, тогтвортой хөгжил, боловсролын салбарт мэргэшсэн гадаад болон дотоодын 20 гаруй эрдэмтэн судлаачид, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн зөвлөх багтай бөгөөд салбарын суурь судалгаа, зөвлөн туслах үйчилгээ үзүүлж байна. Нийт 20 гаруй судалгаа, 40 гаруй ном, тохимол боловсруулан гаргасан байна
  • 2001 -2003 онд ГТХАН (GTZ) “Хан хэнтийн ТХГН-ийн Байгалийн нөөцийн тогтвортой менежмент” төслийн сургагч байгууллага
  • 2004-2007 онд SIDA санхүүжилттэй “Хөдөөгийн хөгжил ба байгаль орчны боловсрол” төслийн зөвлөх байгууллага 
  • 2005-2007 онд “Манфрэд-Хэрмсэн-Стицтанг”-ийн сангийн санхүүжилтээр Монголын Хүүхэлдэйн театртай хамтран “Хүүхэлдэйн жүжгээр дамжуулан хүрээлэн буй орчны боловсрол олгох” 2 шатлалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Ус-Чандмань эрдэнэ” сэдэвт бүрэн хэмжээний хүүхэлдэйн жүжгийг найруулж, Улаанбаатар хотын нийт 80 ЕБС-ийн 40000 орчим хүүхдэд хүрсэн
  • 2007 онд ШБХХ (ARG) болон Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдтэй хамтарсан “Зүүн өмнөдийн бурхан шашинтны хурал”-ын зохион байгуулагч
  • 2008-2011 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад эко-сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага 
  • 2008-2011 онд ГХАН-ийн “Байгаль орчны боловсрол,мэдээлэл сурталчилгаа” төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага
  • 2010 онд Хаан банк сангийн “Ногоон орчин-Бидний ирээдүй” төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллага
  • 2011 онд Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн болсноор ОУ-ын “Эко-сургууль”, “Байгаль орчны залуу сурвалжлагч”, “Ойн тухай суралцахуй”, “Ногоон түлхүүр”, “Цэнхэр туг” хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэгч албан ёсны үндэсний оператор байгууллага
  • 2012-2013 онд БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа “Байгальд ээлтэй гэр бүл“ төслийн хэрэгжүүлэгч байгууллага
  • 2015 оноос БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарын хөгжлийн агентлагын хамтарсан хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төслийн эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага
  • 2019 оноос БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлагын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаар
  • 2020 онд ..................