Төслийн танилцуулга
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСӨЛ



“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн тухай 

2013 оны 11 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 1-р үе шатыг 2015-2020 он, 2020 оноос 2-р үе шатыг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд оршино. Төслийн хүрээнд Монгол орны Зүүн, Төв, Хангайн бүсийн хамгаалалттай газар нутгууд болон Дэд төслийн хүрээнд 11 УТХГ-уудын нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.

“ЭКО КАБИНЕТЫГ СУРГАЛТ СУДАЛГААНЫ БАГАЖ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ, БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ” зорилтот үйл ажиллагаа

Монгол Улсын Засгийн газар_ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БОАЖЯ, болон ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-аас хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн “Эко кабинетийг сургалт судалгааны багаж хэрэгслээр хангаж, багш нарыг чадавхжуулах” зорилтот үйл ажиллагаанд ТХГН-ийн орчны бүсийн 48 ерөнхий боловсролын сургуулиудбг хамруулсан.
Зорилго, зорилт 
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад мөн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдэд өөрийн орон нутгийн байгалийн болон соёлын өв, нөөцийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тэдгээрийг таньж судлах, мэдлэг чадвар олгож, чадавхжуулахад төслийн зорилго оршино.
  1. ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан орон нутгийн онцлогт тулгуурласан нэгж хичээлийн багц материалыг боловсруулж түгээх
  2. Орон нутгийн онцлогт тулгуурласан нэгж хичээлийг хэрэгжүүлэх чиглэлээр сонгогдсон сургуулиудын хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах
  3. Сонгогдсон сургуулиудын сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан олон нийт орон нутгийн иргэдэд мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах
Хамрах хүрээ
Отгонтэнгэр УТХГ, Зэд ханай бүтээлийн нуруу БЦГ, Тарвагтайн нуруу БЦГ, Хангайн нуруу БЦГ, Орхоны хөндий БЦГ, Онон Балж БЦГ, Улаан тайга УТХГ, Горхи тэрэлж БЦГ, Хустайн нуруу БЦГ, Дорнод Монгол, Хан-Хэнтийн ТХГН-ийн орчны бүсийн нийт 11 УТХГ-ын 48 сумын ерөнхий боловсролын сургууль

Төслийн зарим үр дүнгээс

Гарын авлага
ТХГН-ийн орчны бүсийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн багш, сурагчдад зориулсан 24 төрлийн гарын авлага хэвлэгдсэн. Багшид зориулсан гарын авлага анги тус бүрээр нийт 12 төрөл, сурагчдад зориулсан дасгал ажлын хөтөч дэвтэр анги тус бүрээр нийт 12 төрөл боловсруулагдсан. Эдгээр гарын авлагыг бага боловсролын хүн орчин, хүн байгаль, хүн нийгэм; суурь, бүрэн дунд боловсролын газар зүй, биологи, нийгэм судлалын сургалтын хөтөлбөрөөс сонгосон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох бөгөөд сургалтын анги танхимаас гарч, байгалийн сайханд аялангаа бодит орчинд байгалийн юмс үзэгдлийг судлах боломжийг сурагчдад олгох юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын оролцоон суурилсан арга зүйгээр боловсруулсан. Сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагддаг сургалтыг дэмжих ажил, аялал экскурс хичээлийн цагт хэрэгжүүлэх боломжтой.
Гарын авлагыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн, их дээд сургуулийн багш, судлаач нараас бүрдсэн баг бичиж боловсруулсан бөгөөд БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн багийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласны зэрэгцээ редактораар хамтарч ажилласан. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилт, сурагчдын нас сэтгэхүйн онцлогтой нийцэх байдалд БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгээ дүгнэлт гаргасан. 25 төрлийн 856 нүүр буюу 108 хэвлэлийн хуудас бүхий багцыг 9600 хувийг хэвлэн багшийн гарын авлагаас анги бүрээс 5, сурагчийн дасгал ажлын хөтөч дэвтрийг анги бүрээс 8-ыг олгохоор, орон нутгийн БОАЖГ, БСУГ, ТХГНЗ тус бүрд 1 багцаар тооцож хэвлэн түгээсэн.

Сургалт, судалгааны багаж хэрэгсэл. 
Эдгээр гарын авлагад санал болгож төлөвлөсөн арга зүйгээр сургалт зохион байгуулахад шаардлагатай сургалт туршилт судалгааны 48 төрлийн багаж хэрэгслийг багц болгон сургуулийн тоогоор бэлтгэн хүргүүлсэн. Мөн эдгээр багцад ТХГН-ийн газрын зураг, ТХГН-ийн 4 ангилал буюу дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөцийн газар, дурсгалт газрын тухай мэдээлэл бүхий плакат, модны тарьц, цэцгийн үрсэлгээ, үр, бордоо зэрэг багтаж байгаа. Мөн сургалт үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах болсонтой холбоотойгоор нийт сургуулиудад нэмэлтээр вэб камер, спикер, микрофон зэргийг холбогдох мэргэжилтэн, төслийн багтай хамтран шийдвэрлэж олгосон.

Видео зөвлөмж, танин мэдэхүйн хичээл. 
Гарын авлагын агуулгыг дэмжсэн 700 минутын 55 видео хичээлийг DVD хэлбэрээр бэлтгэн өгч байна. Видео хичээлүүдийг байгаль орчны салбарын мэргэжлийн баг хамт олныг оролцоотойгоор бүтээсэн. Үүнд
  • 1-12 дугаар ангид гарын авлагын дагуу сургалт явуулах багш нар зориулсан аргачлал, видео зөвлөмж /30  цуврал хичээл/
  • 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан “Орон нутаг судлал” танин мэдэхүйн видео хичээл /12 цуврал/ 
  • Төсөлд хамрагдаж байгаа ТХНГ-ийн видео танилцуулга /11 цуврал/
  •  Төслийн танилцуулга, тайлан /2 цуврал/

Сургалт 
Хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас болж хойшлогдсон. Иймд сургалтын агуулгын онлайн хэлбэрт шилжүүлж, 2021 оны 3-р сарын 12-оос эхлэн 5 удаагийн цуврал онлайн сургалт байхаар төлөвлөж, эхний дөрвөн удаагийн сургалтыг зохион байгуулаад байна. Сүүлийн нэгдсэн сургалт 4 дүгээр сарын 09-ны өдөр боллоо.
Сургалтыг Zoom аппликейн ашиглан онлайн /вебинар/ хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нэгдсэн мэдээллэл /том бүлгээр/, мэргэжлийн агуулгыг жижиг бүлэг болон өгч, гарын авлага ашиглан зааж туршсан үр дүн, шинээр бүтээсэн арга зүйн санааг хуваалцах боломжийг багш нарт олгосон. Эхний сургалтад ТХГН-ийн орчны бүсийн аймгуудын БСУГ, БОАЖГ, ТХГХЗ, 48 ЕБС-ийн удирдах ажилтан 450 хүн хамрагдаж, зөвлөх үйлчилгээний талаар нэгдсэн ойлголттой болсон бол багш нарт зориулсан цуврал сургалтад эдгээр сургуулийн 760 орчим багш хамрагдаад байна.
Нэгдсэн сургалтад сургалтад БОАЖЯ-ны мэргэжилтэн, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зөвлөх, их дээд сургууль, Удирдлагын академийн профессор, доктор багш нар, гарын авлага боловсруулсан багш, мэргэжилтнүүд хичээл заасан.
Сурсан зүйлсээ цаашид хэрэгжүүлэх боломжтой гэж нийт оролцогчдын 96 % орчим нь үзжээ. Сургалтын талаарх сэтгэл ханамжийн ерөнхий байдал, судалгааны үр дүнгээс харахад оролцогчид сургалтаас чухал мэдээллүүдийг олж авсан, төдийгүй түүнийгээ цаашид хэрэгжүүлэх итгэлтэй байна гэж үзэж байна.
Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулснаар хамрагдсан хүний тоо нэмэгдсэнээс гадна сургалтын гарын авлага, видео хичээл, багаж хэрэглэгдэхүүний талаар тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, сургуулийн багш, ажилтнуудын мэдлэг ойлголт жигд болж, үндсэн ажлаасаа хөндийрөхгүй хамтран ажиллах боломж бүрдсэн байна.

Сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
Багш нарын боловсруулж туршсан  296 арга зүйн санааг Moodle цахим сургуульд байршуулсан бөгөөд энэ нь багш бие биеэсээ суралцсан. Багш нарын боловсруулж туршсан  зүйн санааг ecoschool.mn вэбсайтад байршуулсан  нь төслийн үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлах шийдэл. 1-12 дугаар ангийн багш нарын шилдэг 28 арга зүйг цомог болгон 84 нүүр буюу 10 хэвлэлийн хуудас бүхий багцыг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулж нийт 300 хувийг хэвлэн түгээсэн.