Олон улсын Эко-сургууль хөтөлбөрт шинээр элсэж буй сургууль /цэцэрлэг/-ийн  багш, сурагчид болон сургуулийн удирдах ажилтанд зориулсан  анхан шатны 1-р сургалтын хөтөлбөр
Сургалтын зорилго: Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлалыг сургуулийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд тусгах, “Сургууль /цэцэрлэг/-ийн орчин” сэдвийн хүрээлэн буй орчны үнэлгээний арга зүйгээс суралцах
Хүрэх үр дүн:
  • Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын талаар ойлголтоо нэгтгэнэ.
  • Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлал болон “Сургуулийн орчин” сэдвийн хүрээлэн буй орчны үнэлгээний арга зүйгээс суралцана. 
***************************************************************************************************************************************************************
Олон улсын Эко-сургууль хөтөлбөрт шинээр элсэж буй сургууль /цэцэрлэг/-ийн багш, сурагчид болон сургуулийн удирдах ажилтанд зориулсан анхан шатны 2-р сургалтын хөтөлбөр
Сургалтын зорилго:
Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн “Сургууль /цэцэрлэг/-ийн орчин” сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх сургалт үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөлт хийх, “Орон нутгийн хүрээлэн буй орчны төлөв байдлыг үнэлэх” арга зүйгээс суралцах
Хүрэх үр дүн: 
  • Үйл ажиллагааны төлөвлөлт хийх арга зүй
  • “Орон нутгийн хүрээлэн буй орчны төлөв байдал”-ын үнэлгээний арга зүй зэрэгт суралцана. 
***************************************************************************************************************************************************************

Олон улсын Эко-сургууль хөтөлбөрт шинээр элсэж буй сургууль /цэцэрлэг/-ийн багш, сурагчид болон сургуулийн удирдах ажилтанд зориулсан анхан шатны 3-р сургалтын хөтөлбөр
Сургалтын зорилго: 
Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн “Сургууль /цэцэрлэг/-ийн орчин” сэдвийн агуулгын сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөрт уялдуулах, “Нүүрстөрөгчийн ул мөрийг тооцоолох” арга зүйгээс суралцах
Хүрэх үр дүн:
  • “Сургуулийн орчин“ сэдвийг сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд уялдуулах боломжийг тодорхойлно.
  • Хувь хүний амьдралын хэв маяг, нийгмийн хариуцлагын талаарх  хандлага төлөвшлийг тандан судлах арга зүйгээс суралцана. 
  •  “Нүүрстөрөгчийн ул мөрийг тооцоолох” арга зүйд суралцана. 
***************************************************************************************************************************************************************
Олон улсын Эко-сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрийн өргөмжлөл бүхий сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтанд зориулсан ахисан шатны 1-р сургалт, зөвлөн туслах ажлын хөтөлбөр
Сургалтын зорилго: 
Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан Олон улсын Эко-сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрийн стандарт шаардлагыг эзэмших
Хүрэх үр дүн:
  • Хүрээлэн буй орчны үнэлгээг хэрэгжүүлэх сайн туршлагыг хэлэлцүүлэх
  • Хүрээлэн буй орчны шаардлага хангасан үнэлгээний үр дүн, тайлан мэдээ боловсруулах арга зүйд суралцах 
***************************************************************************************************************************************************************
Олон улсын Эко-сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрийн өргөмжлөл бүхий сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтанд зориулсан ахисан шатны 2-р сургалт, зөвлөн туслах ажлын хөтөлбөр
Сургалтын зорилго:
Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын эко сургууль хөтөлбөрийн 2 дахь сэдвийг сонгон, судлан хэрэгжүүлэх аргачлал болон ТХ-ийн үзэл баримтлал, ТХБ-ыг сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд уялдуулах арга зүйгээс суралцах
Хүрэх үр дүн:
  • ХБОҮ-ны сайн туршлага үйл ажиллагаатай танилцах  
  • ТХ-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургалтын арга зүйг эзэмших 
  • ТХБ-ийг ЕБС-ийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга, арга зүйгээс суралцах 
  • Эко сургууль хөтөлбөрийн 2 дахь сэдвийг сонгох, судлах, хэрэгжүүлэх  аргачлалтай танилцах
***************************************************************************************************************************************************************
Олон улсын Эко-сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрийн өргөмжлөл бүхий сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтанд зориулсан ахисан шатны  3-р сургалт, зөвлөн туслах ажлын хөтөлбөр
Сургалтын зорилго: 
Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цэцэрлэгүүдийг Байгаль орчны залуу/бяцхан сурвалжлагч хөтөлбөр, Ойн талаар суралцахуй олон улсын хөтөлбөрүүдэд хамруулах боломж, тогтвортой хөгжлийн боловсролын сайн туршлагын санг бүрдүүлэх замаар үйл ажиллагааны үр дүнг нийгэмд хүргэх арга замыг хэлэлцэхэд оршино.  
Хүрэх үр дүн: 
  • Байгаль орчны залуу/бяцхан сурвалжлагч хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, давуу тал
  • Ойн талаар суралцахуй хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, давуу тал
  • Эко цэцэрлэгийн менежментийн цаашдын хөгжлийн чиг хандлага
  • Сайн туршлагын мэдээллийн санг бүрдүүлэх замаар нийгэмд үйл ажиллагааны үр дүнг хүргэх арга зам