Олон улсын эко сургууль хөтөлбөрийн танилцуулга
Олон улсын эко сургууль хөтөлбөрийн танилцуулга
Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудыг дэмжих үндэслэл
1. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын стратегийн 5 дахь зорилт буюу 3.5.1-д тусгасан тогтвортой хөгжлийн боловсролын тухай, стратегийн зорилт 3.5.2-т тусгасан Байгаль орчны удирдлагын MNS ISO14000 багц стандартын тухай заалтыг, “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 5.1.4, болон 5.2 заалтыг тус тус үндэслэн
2. НҮБ-ын ЮНЕСКО-аас 2015 онд гаргасан 2030 он хүртэлх боловсролын алсын хараанд үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/458 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн, чиглэл, шаардлага”-ыг баталсан байдаг. Энэхүү шаардлагын хүрээнд “Тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээ, санаачлагуудыг (зуны сургалт, цугларалт, эко сургууль, суралцагчдын өөрхийн удирдлагын байгууллага гэх мэт) дэмжиж, сургууль болон орон нутгийн байгууллагуудын тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд нийцүүлэн
3. Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий МУ-ын Засгийн Газрын 2018 оны 209 дүгээр тогтоол болох “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөрийн Зорилт 1.3 заалтыг тус тус үндэслэн олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна