БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВ НҮТТБ (БОМСТ)
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВ НҮТТБ (БОМСТ)
Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE) ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ)
НҮТТБ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Тус байгууллага нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн байгууллагын хувьд Олон улсын эко-сургууль, Ойн тухай суралцахуй, Байгаль орчны залуу сурвалжлагч, Цэнхэр туг, Ногоон түлхүүр гэсэн хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэгч албан ёсны үндэсний оператор байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт, судалгаа хийх
• Байгаль орчны нөхөн сэргээлт, орчны тохижилтын үйл ажиллагаа
• Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE) ийн хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх Монгол улсад Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” нь 2007 оноос “Эко сургууль” хөтөлбөрийг туршиж, 2011 оноо ДБОБС-ийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна.

2015 оноос эхлэн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”- тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж ирсэн.
2020 оны байдлаар ОУ-ын эко-сургууль, Ойн тухай суралцахуй, Байгаль орчны залуу сурвалжлагч хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 21 аймаг, нийслэлийн ЗДТГ болон БОАЖГ, БСУГ тай хамтран ажиллаж байгаа бөгөөд зөвхөн эко-сургууль хөтөлбөрт нийслэл, орон нутгийн нийт 314 ерөнхий боловсролын сургууль, 55 цэцэрлэг, 1 политехникийн коллежийг хамруулаад байна